Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Азийн ардын урлагийн их наадам” нөгөөдөр эхэлнэ

Тус наадамд Малайз, БНХАУ, Япон, БНСУ, Индонези, Энэтхэг Непал, Бангладеш, ОХУ, Буриад, Тува, Казахстан зэрэг 20 орны 200 гаруй ардын урлагийн авьяастан хүрэлцэн ирэхээр бүртгүүлжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Азийн ардын урлагийн их наадам” нөгөөдөр эхэлнэ
“Азийн ардын урлагийн их наадам” нөгөөдөр эхэлнэ. Зураг: МҮОНРТ

“Азийн ардын урлагийн их наадам” энэ сарын 12-16-нд Улаанбаатар хотод болох гэж байна.

Тус наадамд Малайз, БНХАУ, Япон, БНСУ, Индонези, Энэтхэг Непал, Бангладеш, ОХУ, Буриад, Тува, Казахстан зэрэг 20 орны 200 гаруй ардын урлагийн авьяастан хүрэлцэн ирэхээр бүртгүүлжээ.

Уралдаанд оролцогч нь гоцлол, цөөхүүл, хамтлаг бүрэлдэхүүнтэйгээр “Ардын дуу”, “Ардын хөгжим”, “Ардын бүжиг”, “Язгуур урлагийн чуулга”, “Зан үйлийн чуулга” гэсэн таван төрөлд язгуур болон орчин үеийн аль ч хэлбэрээр оролцох бөгөөд нас мэргэжил харгалзахгүй аж.

Хуваалцах