Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Азийн АШТ-д амжилт гаргасан боксчдод хүндэтгэл үзүүллээ

Узбекистаны нийслэл Ташкент хотод болсон боксын U22 Азийн АШТ-д бахдам амжилт гаргасан баг бүрэлдэхүүнд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц өнөөдөр БТСУХ-ны хүндэтгэлийн танхимд хүндэтгэл үзүүллээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Азийн АШТ-д амжилт гаргасан боксчдод хүндэтгэл үзүүллээ
Азийн АШТ-д амжилт гаргасан боксчдод хүндэтгэл үзүүллээ. Зураг: МҮОНРТ

Узбекистаны нийслэл Ташкент хотод болсон боксын U22 Азийн АШТ-д бахдам амжилт гаргасан баг бүрэлдэхүүнд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц өнөөдөр БТСУХ-ны хүндэтгэлийн танхимд хүндэтгэл үзүүллээ.

Ёслолд багийн ахлагч М.Баянмөнх, дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, М.Буянжаргал, С.Эрдэнэбат нараас гадна тэмцээнд өндөр амжилт гаргаж, хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртсэн тамирчид хүрэлцэн ирлээ.

Тус тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотод болоход 12 орны 109 тамирчин өрсөлдсөн бөгөөд Монгол Улсаас эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд М.Энхжаргал, 60 кг-д Г.Бадмаараг нар алтан медаль хүртэж, 57 кг-ын жинд М.Намуун, 63 кг-д М.Цэцэгдарь нар мөнгөн медаль хүртсэн бол 48 кг-д Б.Жанаргуль, 50 кг-д А.Хулан, эрэгтэйчүүдийн 51 кг-д Х.Азбаяр, 54 кг-д Д.Ганболд, 60 кг-д Б.Буяндалай, 63.5 кг-д Б.Төгөлдөр, 67 кг-д А.Жандос, 75 кг-д Б.Гантулга нар хүрэл медаль хүртсэн билээ.

Дээрх уулзалтын үеэр БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц баг, тамирчдад амжилт хүсч, тамирчдын бэлтгэлийн төв байгуулах тухай мэдээг дуулгалаа.

Хуваалцах