Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Азийн аварга Б.Чинзориг нөгөөдөр Узбекистаны боксчин Абдураймов Элнуртай тулалдана

Б.Чинзоригийн тулаан нөгөөдөр буюу энэ сарын 25-ны ням гарагт 19:18 цагт эхлэх бөгөөд тэрбээр эхний өрсөлдөгч Абдураймов Элнуртай өмнө нь хоёр тоглож нэг ялагдаж, хамгийн сүүлийн тоглолтдоо ялсан юм.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Азийн аварга Б.Чинзориг нөгөөдөр Узбекистаны боксчин Абдураймов Элнуртай тулалдана
Азийн аварга Б.Чинзориг нөгөөдөр Узбекистаны боксчин Абдураймов Элнуртай тулалдана. Зураг: МҮОНРТ

Армийн дэлхийн аварга, Ази тивийн 2021 оны аварга, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Чинзориг олимпын эрэгтэйчүүдийн 63 кг-д хүч үзэж байгаа. Тэрбээр 1994 онд төрсөн 27 настай Узбекистаны боксчин Катар улсын Доха хотноо болсон 2015 оны ДАШТ-ий хүрэл медальт Абдураймов Элнуртай учраа таарчээ.

Түүний өрсөлдөгч Э.Абдураймов 2017 онд болсон Гамбургийн ДАШТ-д 5 дугаар байрт шалгарч, 2017 онд Ташкентад болсон Ази тивийн АШТ-д түрүүлж, 2021 онд АНЭУ-ын Дубай хотноо болсон Азийн аваргаас хүрэл, Тайландын олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн.

Б.Чинзоригийн тулаан нөгөөдөр буюу энэ сарын 25-ны ням гарагт 19:18 цагт эхлэх бөгөөд тэрбээр эхний өрсөлдөгч Абдураймов Элнуртай өмнө нь хоёр тоглож нэг ялагдаж, хамгийн сүүлийн тоглолтдоо ялсан юм.

Ташрамд дуулгахад, “Токио-2020” олимпын наадмын боксын төрөлд хурд, хүч, авхаалж самбаа, оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдөхөөр эрэгтэйчүүдийн 8 жинд 187, эмэгтэйчүүдийн 5 жинд 102 боксчин, нийт 13 жинд 289 тамирчин энэ сарын 24-нөөс ирэх сарын 8-ны өдөр хүртэл нийтдээ 276 тулаан хийж Зуны XXXII олимпын наадмын аваргын алт болон мөнгө, хүрэл медальтнуудаа шалгаруулна.

Хуваалцах