Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Азийн аварга Б.Чинзориг өнөөдөр Узбекистаны боксчин Абдураймов Элнуртай тулалдана

Б.Чинзоригийн тулаан өнөөдөр 17:18 цагт эхлэх бөгөөд өмнөх тоглолтуудын үр дүнгээс шалтгаалаад энэ цаг өөрчлөгдөх магадлалтай юм. Б.Чинзориг өмнө нь Абдураймов Элнуртай хоёр тоглож нэг ялагдаж, хамгийн сүүлийн тоглолтдоо ялсан юм.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Азийн аварга Б.Чинзориг өнөөдөр Узбекистаны боксчин Абдураймов Элнуртай тулалдана
Азийн аварга Б.Чинзориг өнөөдөр Узбекистаны боксчин Абдураймов Элнуртай тулалдана. Зураг: МҮОНРТ

“Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын боксын тэмцээн эхэлж, өчигдөр эрэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин Э.Цэндбаатар эхний тулаанаа хийж ялснаар боксын тамирчдынхаа ялалтын салхийг хагалсан.

Харин өнөөдөр “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын боксын эрэгтэйчүүдийн 63 кг-д хүч үзэж байгаа Армийн дэлхийн аварга, Ази тивийн 2021 оны аварга, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Чинзориг тулалдана. Тэрбээр 1994 онд төрсөн 27 настай Узбекистаны боксчин Катар улсын Доха хотноо болсон 2015 оны ДАШТ-ий хүрэл медальт Абдураймов Элнуртай учраа таарчээ.

Түүний өрсөлдөгч Абдураймов 2017 онд болсон Гамбургийн ДАШТ-д 5 дугаар байрт шалгарч, 2017 онд Ташкентад болсон Ази тивийн АШТ-д түрүүлж, 2021 онд АНЭУ-ын Дубай хотноо болсон Азийн аваргаас хүрэл, Тайландын олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн.

Б.Чинзоригийн тулаан өнөөдөр 17:18 цагт эхлэх бөгөөд өмнөх тоглолтуудын үр дүнгээс шалтгаалаад энэ цаг өөрчлөгдөх магадлалтай юм. Б.Чинзориг өмнө нь Абдураймов Элнуртай хоёр тоглож нэг ялагдаж, хамгийн сүүлийн тоглолтдоо ялсан юм.

Ташрамд дуулгахад, “Токио-2020” олимпын наадмын боксын төрөлд эрэгтэйчүүдийн 8 жинд 187, эмэгтэйчүүдийн 5 жинд 102 боксчин, нийт 13 жинд 289 тамирчин хурд, хүч, авхаалж самбаа, оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдөнө. Тэд энэ сарын 24-нөөс ирэх сарын 8-ны өдөр хүртэл нийтдээ 276 тулаан хийж Зуны XXXII олимпын наадмын аваргын алт болон мөнгө, хүрэл медальтнуудаа шалгаруулна.

Хуваалцах