Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Азийн аварга шалгаруулах буудлагын тэмцээн болно

Буудлага спортын 12 дахь удаагийн “Азийн мастеруудын аварга” шалгаруулах тэмцээн манай улсад зохион байгуулагдах гэж байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Азийн аварга шалгаруулах буудлагын тэмцээн болно
Азийн аварга шалгаруулах буудлагын тэмцээн болно. Зураг: МҮОНРТ

Буудлага спортын 12 дахь удаагийн “Азийн мастеруудын аварга” шалгаруулах тэмцээн манай улсад зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээн энэ сарын 12-16 өдрүүдэд болох бөгөөд Монгол, Япон, Солонгос, Хятад зэрэг орнуудын 100 гаруй шилдэг тамирчид өрсөлдөх аж.

Тэмцээний ерөнхий шүүгчээр ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ ажиллах юм. Уг тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “Соёл Спорт Аялал Жуулчлалын Яам”, зохион байгуулагчаар “Монголын Буудлага Спортын холбоо”, хамтран зохион байгуулагчаар “Монголын Буудлага Спортын Мастеруудын холбоо”, “Батлан хамгаалах туслах нийгэмлэг”, “БХТН-ын Техникийн Спортын Төв”-үүд ажиллах юм.

Түлхүүр үг:Азийн аварга шалгаруулах буудлагын тэмцээн болно
Хуваалцах