Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк дүрмээ батлав
Дэлхийн 57 орны төлөөлөл Хятадын санаачилсан “Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны дүрэм” буюу суурь баримт бичигт Бээжин хотноо гарын үсэг зурсан байна.
Мэдээллийн алба

Дэлхийн 57 орны төлөөлөл Хятадын санаачилсан “Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны дүрэм” буюу суурь баримт бичигт Бээжин хотноо гарын үсэг зурсан байна. Ийнхүү дүрмээ баталснаар Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа энэ оны сүүлч гэхэд жигдрэх нөхцөл бүрдэж байгаа юм.
Түүнчлэн баримт бичигт Ази, Ойрхи Дорнод, Европ тивийн голдуу 57 орны төлөөлөгчид гарын үсэг зурах байсны долоо нь оролцоогүй байна. Тэдний дотор Тайланд, Филиппиний төлөөлөгчид багтаж буй юм. Үүнд Хятадын сангийн дэд сайд “Гарын үсэг зурахад оролцож амжаагүй орнуудын төлөөлөгчид банкинд элсэх бичиг баримтаа дотооддоо жигдрүүлсний дараа буюу энэ ондоо багтаагаад суурь баримт бичигт гарын үсэг зурах боломжтой” гэх тайлбар өгчээ.


















