Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд 50 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк 2030 он хүртэл цаг уурын өөрчлөлтийг сааруулах төсөл хөтөлбөрүүдэд 50 тэрбум америк долларын хөрөнгө оруулалт хийж, зээл олгохоор амлаж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд 50 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд 50 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна. Зураг: МҮОНРТ

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк 2030 он хүртэл цаг уурын өөрчлөлтийг сааруулах төсөл хөтөлбөрүүдэд 50 тэрбум америк долларын хөрөнгө оруулалт хийж, зээл олгохоор амлаж байна.

Хятад улсад төвтэй Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны жил тутмын хурал өчигдөр цахимаар эхэллээ. Хурлын нээлтийн ёслолын үеэр тус банкны ерөнхийлөгч уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хамтран ажиллахыг хувийн салбарынхан болон хөрөнгө оруулагчдад хандан уриалжээ.

Тус банк уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурал буюу Коп 26 эхлэхээс өмнөхөн уур амьсгалын өөрчлөлтийг арилгах чиглэлд хөрөнгө оруулалт хийхээр амлаж байгаа нь өөрийн байр суурийг олон улсын санхүүгийн институц гэдэг үүднээс нэр хүндээ өсгөх зорилготой чармайлт гэж шинжээчид үзэж байна. 2015 онд байгуулагдсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк дэлхийн 100 гаруй улс, газар нутгийг өөрийн гишүүнээр бүртгэж авчээ.

Хятад улс дэлхийн тавцанд өөрийн нөлөөгөө өргөжүүлэхийн тулд тус банкийг ашиглаж байна гэсэн болгоомжлол байгаа учраас тус банкны хөрөнгө оруулалт, зээлийн ил тод байдлыг хангах асуудал хөндөгдөх юм байна.

Хуваалцах