Азийн хэвлэл мэдээллийн удирдагчдын хуралд МҮОНР-ийн дарга Б.Баярсайхан оролцож байна
БНХАУ-ын Хайнань мужийн Бө-Аод болж байгаа “Хэвлэл мэдээллийн удирдагчдын дугуй ширээний бага хурал”-д МҮОНР-ийн дарга Бидэрийн Баярсайхан оролцож байна.
Мэдээллийн алба

БНХАУ-ын Хайнань мужийн Бө-Аод болж байгаа “Хэвлэл мэдээллийн удирдагчдын дугуй ширээний бага хурал”-д МҮОНР-ийн дарга Бидэрийн Баярсайхан оролцож байна. Хурлын үеэр зохион байгуулсан хэсгийн хэлэлцүүлэгт тэрбээр Азийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны байгууллага шинэ мэдээллийн хэрэгслийн хамтын ажиллагааны тавцан байгуулах санал дэвшүүлсэн байна.

"Шинэ хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны тавцан байгуулах нь олон орнууд үнэ өртөгтэй сонин мэдээг хамтдаа ашиглаж, түүх соёлын нэвтрүүлгийг хамтдаа хийхийн зэрэгцээ энэ нь олон гишүүдийн солилцооны тавцан болох бөгөөд олон сувгаар нийгэмд үйлчилж болох юм. Энэ хурлын дараа шинэ хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны тавцан байгуулах ажлын хэсгийг зохион байгуулж, ажлыг түргэтгэхийг санал болгож байна” гэжээ.

Бө-Аогийн чуулга уулзалтад 15 орны 21 хэвлэл мэдээллийн байгууллагын удирдагчид оролцож, даяарчлалд Азийн хэвлэл мэдээлэлийн байгууллагын баримталж ажиллах чиглэл, тулгамдаж байгаа асуудлууд, хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх талаар хэлэлцэн ярилцаж байна.
Д.Нарантуяа


















