Азийн хөгжлийн банк Сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубтэй хамтран Сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаан зарлажээ.
Мэдээллийн алба

Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубтэй хамтран Сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаан зарлажээ.
Цар тахлын дараа тулгарч болзошгүй сорилтуудад олон нийт болон шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулж, оновчтой арга хэмжээ авах шийдлийг санал болгох, шинээр бий болох боломж бололцоог соргогоор олж харахад түлхэц үзүүлэх зорилготой тус уралдаан КОВИД-ын дараах шинэ эхлэл: “Цар тахлын дараах ертөнцийг бид хэрхэн төсөөлж байна вэ”, “Өнгөрсөн үеийн сургамжууд болон “КОВИД-19” бидэнд юуг ойлгуулав”, “Цар тахлын дараах ирээдүйг хэрхэн оновчтой цогцлоох вэ” сэдвээр зарлагдаж байгаа юм.
Дээрх уралдааны удирдамжийг хүргэж байна.






















