Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын бодлогын зээлийг авч хэрэгжүүлнэ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2017.05.03) хуралдаанаар Засгийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын бодлогын зээлийг авч хэрэгжүүлнэ
Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын бодлогын зээлийг авч хэрэгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2017.05.03) хуралдаанаар Засгийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ.

Зээлийн хэлэлцээрийн төслийн талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газар, Олон улсын валютын сан хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд 2017-2020 онд Азийн хөгжлийн банкнаас 600 сая ам.долларын санхүүжилт бүхий дөрвөн үе шаттай бодлогын зээллэгийг олгохоор тохироод байна.

Энэ хүрээнд 2017 онд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран санхүүгийн тогтвортой байдлыг хангах, банкуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, чанаргүй зээлийг шийдвэрлэх механизмыг нэвтрүүлэх, хяналт тавих механизмыг сайжруулах, шаардлагатай санхүүжилтийн хэмжээг нөхөх зорилгоор 100 сая ам.долларын санхүүжилт бүхий “Банкны салбарыг сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр тохирон, идэвхтэй хамтран ажиллаж байна. “Банкны салбарыг сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын бодлогын зээлийг нэг үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ гэдгийг онцоллоо.

Энэхүү хөтөлбөрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил, үүнээс эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд зээлийн хүү нь Лондонгийн банк хоорондын зах зээлийн жилийн хүү дээр 0.5 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх ажээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Ж.Энхбаяр, Б.Энх-Амгалан нар асуулт асууж, саналаа хэллээ.

Харин Банкны салбарыг сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх Зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжиж, Засгийн газар гарын үсэг зурахыг зөвшөөрөв гэдэг санал томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 55.5 хувь нь татгалзлаа. Иймд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Монголбанкнаас тодорхой мэдээлэл авсны дараа энэ асуудлыг дахин хэлэлцэж, өмнөх санал хураалтыг хүчингүйд тооцох горимын санал гаргав. Үүнийг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.

Хуваалцах