Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Азийн хөгжлийн банкны 2016 оны хагас жилийн тайлангийн нээлт боллоо

Азийн хөгжлийн банк эдийн засгийн гол тайлан болох "Азийн хөгжлийн төлөв"-өө танилцууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Азийн хөгжлийн банкны 2016 оны хагас жилийн тайлангийн нээлт боллоо
Азийн хөгжлийн банкны 2016 оны хагас жилийн тайлангийн нээлт боллоо. Зураг: МҮОНРТ

Азийн хөгжлийн банк эдийн засгийн гол тайлан болох "Азийн хөгжлийн төлөв"-өө танилцууллаа. Энэхүү тайланд Монгол Улсын эдийн засгийн талаар "2016 оны сүүлчийн тодруулгад тус улсын эдийн засгийн өсөлт 2016 оны эхний хагаст 1.4 хувь болж саарсан хэдий ч 2016 оны эцсийн байдлаар жилийн өсөлт 0.3 хувь, 2017 онд 1.4 хувь буюу өмнөх тооцоолсноос харьцангуй өндөр байх таамаглал байна" гээд Төлөвт хамаарах хугацаанд эдийн засгийн өсөлтийг нөхцөлдүүлэгч гол хүчин зүйл Оюу толгой төслийн хоёрдугаар үе шат далд уурхайн бүтээн байгуулалт болон хатуу хахир өвлийн дараагаар сэргэх хандлагатай байгаа хөдөө аж ахуйн салбар байна хэмээн үзжээ.

Түүнчлэн Монгол Улсын эдийн засгийн төсвийн дарамтаас улбаалах тохиргооны цаг үетэй нүүр тулж байна хэмээн Азийн хөгжлийн банкнаас үзсэн байна.

Хэвлэлийн мэдээг дор хавсаргав.

Хуваалцах