Азийн хөгжлийн банкны судалгааны баг Дорноговь аймагт ажиллаж байна
Уг төсөл хэрэгжиж цэвэрлэх байгууламжийг шинэчилснээр Дорноговь аймагт баригдах үйлдвэрүүд, барилга зэрэгт саарал ус нийлүүлэх боломж бүрдэх юм байна.
Мэдээллийн алба

Сүүлийн гурван жилийн хугацаанд Азийн хөгжлийн банк Дорноговь аймагт томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн хамтран ажиллаж байгаа билээ. Тодруулбал, газар доорх цэвэр, бохир, дулааны шугам, 8.4 мВт дулааны станц зэрэг нийгмийн шаардлагатай дэд бүтцийн томоохон төсөл хөтөлбөрийг тус аймагт хэрэгжүүлээд байна.
Дээрх ажлуудыг иж бүрэн болгохын тулд дараа дараагийн төслийн ажлууд яригдаж байна. Үүний нэг нь 20, 30 жил болсон ажиллагаагүй болоод байгаа бохир ус зайлуулах цэвэрлэх байгууламжийг шинэчлэх юм. Одоогоор энэ ажил судалгааны шатанд байна.
Өнөөдөр тус төслийн судалгааны багийн бүрэлдэхүүн буюу Жим Артур Зөвлөх багийн ахлагч, Хот, суурины бохир усны менежментийн мэргэжилтэн, Олон улсын зөвлөх, А.Цэцгээ Багийн дэд ахлагч, Хот, суурины бохир усны менежментийн мэргэжилтэн, Дотоодын зөвлөх, Жеймс Чин Байгаль орчны мэргэжилтэн, Олон улсын зөвлөх нар газар дээр нь ажиллаж танилцжээ.
Уг төсөл хэрэгжиж цэвэрлэх байгууламжийг шинэчилснээр Дорноговь аймагт баригдах үйлдвэрүүд, барилга зэрэгт саарал ус нийлүүлэх боломж бүрдэх юм байна.


















