Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Азийн хөгжлийн банкны захирал бөгөөд суурин төлөөлөгч Роберт М.Шоэллхаммер, Питтсбургийн Их сургуулийн профессор Жон С.Вейдман нар оролцлоо.

Тэд Монголын их, дээд сургуулиудыг шинэчлэх хүрээнд 20 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцон ярилцав. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан зөвхөн төрийн өмчит төдийгүй хувийн хэвшлийн их, дээд сургуулиас сонгож 1-2 сургуулийг загвар, жишиг сургууль болгон уг төслийг хэрэгжүүлж болох талаар байр сууриа илэрхийлэв.

Хуваалцах