Азийн хөгжлийн банкны зөвлөх Х.Р.Альбертыг хүлээн авч уулзлаа
Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийхэд мэдээллийн олон эх үүсвэрийг ашиглах нь" төслийн багийн ахлагч Андрью Флатт,
Мэдээллийн алба

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийхэд мэдээллийн олон эх үүсвэрийг ашиглах нь" төслийн багийн ахлагч Андрью Флатт, “Олон хэмжээст ядуурлын индексийн тооцооны арга зүй”-г бий болгох чиглэлээр ажиллаж буй Азийн хөгжлийн банкны олон улсын зөвлөх Х.Р.Альберт, Үндэсний зөвлөх Б.Бадамцэцэг нарыг хүлээн авч уулзлаа.

Уг уулзалтаар “Олон хэмжээст ядуурлын индексийн тооцооны арга зүй”-г бий болгох ажлын хүрээнд хийгдэж буй олон хэмжээст үзүүлэлтүүдийг сонгох, түүний хүрээнд зохион байгуулагдсан туршилтын судалгаанаас гарсан хувилбар тооцоонуудын үр дүнгийн талаар ярилцав. Үндэсний хэмжээний ОХЯИ-ийг бий болгосноор Тогтвортой хөгжлийн зорилгын 1.2.2. Үндэсний тодорхойлолтоор ядуурлын бүх хэлбэрт амьдарч байгаа бүх насны хүн ам (эрэгтэй, эмэгтэй болон хүүхэд)-ын эзлэх хувь үзүүлэлтийг бий болгох боломжтой болох юм.
Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо


















