Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Азийн хөлбөмбөгийн холбоо МХБХ-г онцоллоо

Монголын хөлбөмбөгийн холбоо оюутан сурагчдын аюулгүй байдлын сайжруулсан стандартыг дэмжиж ажиллаж байгааг АХБХ-ноос онцолсон байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Азийн хөлбөмбөгийн холбоо МХБХ-г онцоллоо
Азийн хөлбөмбөгийн холбоо МХБХ-г онцоллоо. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн холбоо оюутан сурагчдын аюулгүй байдлын сайжруулсан стандартыг дэмжиж ажиллаж байгааг АХБХ-ноос онцолсон байна.

AХБХ-ны “Dream Asia” сан Монголын Улаан загалмай нийгэмлэг (МУЗН), Олон улсын Улаан загалмай нийгэмлэг (IFRC) Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран Боловсролын салбарын мэргэжилтнүүдийн чадавх, сургуулийн аюулгүй байдлын стандартыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд нийслэлийн 80 гаруй сургуулийн бэлтгэгдсэн хөлбөмбөгийн дасгалжуулагч, сургуулийн багш, нийгмийн ажилтан нарт анхны тусламж үзүүлэх, аюулгүй байдал, хүүхэд хамгаалал, ус, ариун цэвэр, эрүүл ахуйн дадал олгох сургалтыг зохион байгуулж байсан.

Нийт боловсролын салбарын 293 мэргэжилтэн дээрх төсөлд хамрагдсан бөгөөд оюутнууд, багш нарт “Ковид-19” вирусээс хамгаалах анхны тусламжийн хэрэгсэл, хэт ягаан туяаны дижитал термометр, гар ариутгагч, саван зэргийг хүлээлгэн өгсөн аж.

Үүнээс гадна МХБХ Эрүүл мэндийн яамны зөвшөөрлөөр анхан шатны тусламжийн видеог олон нийтэд түгээх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд үүнд зүрхний шигдээс, түлэгдэлтээс сэргийлэх болон зүрхний шигдээс, тархины цус алдалтын үед анхны тусламж үзүүлэх зэрэг зааварчилгаа багтжээ.

Хуваалцах