Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Азийн хөрөнгийн биржүүдийн индекс өсөлттэй гарч байна

Өнөө өглөөнөөс Ази Номхон далайн хөрөнгийн биржүүдийн гол гол индексүүд өсөлттэй гарч эхэлсэн байна. Тухайлбал Хонконгийн Хансенг Шанхайн композит индексүүдийн

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Азийн хөрөнгийн биржүүдийн индекс өсөлттэй гарч байна
Азийн хөрөнгийн биржүүдийн индекс өсөлттэй гарч байна. Зураг: МҮОНРТ

Өнөө өглөөнөөс Ази Номхон далайн хөрөнгийн биржүүдийн гол гол индексүүд өсөлттэй гарч эхэлсэн байна. Тухайлбал Хонконгийн Хансенг Шанхайн композит индексүүдийн нээлтийн ханшны өсөлт 2 хувьд хүрсэн байна. Мөн Японы Никкей индекс 225 нэгжээр буюу 1 хувиар өссөн байна. Үүнийг Аргентины Буэнес Айрес хотод болсон Их хорийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ, БНХАУ ын удирдагчдын уулзалт үр дүнтэй өндөрлөсөнтэй холбон тайлбарлаж байна.

Тодруулбал ДональдТрампШиЖиньпин нар 2 орны худалдааны тэнцвэртэй бус байдлыг арилгахаар тохиролцсон байна. Хятадын тал АНУ-аас хөдөө аж ахуй болон бусад салбарын бараа бүтээгдэхүүний импортоо нэмэгдүүлэхийг амласан байна. Үүний хариуд Трамп Ерөнхийлөгч ирэх оны нэгний өдрөөс Хятадын бараа бүтээгдэхүүнд 10-25 хувийн импортын гаалийн татвар ногдуулахаар төлөвлөж байсныгаа цуцлах амлалт өгсөн байна. Гэхдээ 2 тал 90 хоногийн дотор тодорхой хүрээний асуудлуудаар гэрээ байгуулахаар болсон байна.

Хуваалцах