Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Азийн хүүхдийн уран бүтээлийн үзэсгэлэн”-д оролцох бүтээлийг хүлээн авч эхэллээ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Азийн хүүхдийн уран бүтээлийн үзэсгэлэн” 8 дугаар сарын 8-14-ны өдрүүдэд Япон улсын Тояма хотод болно.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Азийн хүүхдийн уран бүтээлийн үзэсгэлэн”-д оролцох бүтээлийг хүлээн авч эхэллээ
“Азийн хүүхдийн уран бүтээлийн үзэсгэлэн”-д оролцох бүтээлийг хүлээн авч эхэллээ. Зураг: МҮОНРТ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Азийн хүүхдийн уран бүтээлийн үзэсгэлэн” 8 дугаар сарын 8-14-ны өдрүүдэд Япон улсын Тояма хотод болно. Энэ удаагийн үзэсгэлэнг Япон улс, тус улсад суугаа Монгол Улсын Элчин Сайдын яам, Монголын Хүүхдийн урлан бүтээх төв хамтран зохион байгуулах юм. Үзэсгэлэнд \ A4 хэмжээтэй цаасан дээр Монгол ахуй, ёс заншлаа илтгэсэн зургийг зурж ирүүлэх юм.

Бүтээлийг 6 дугаар сарын 12-ноос 7 дугаар сарын 8-ны 16:00 цаг хүртэл Хүүхдийн урлан бүтээх төвийн байранд авна. Ирүүлсэн бүтээлүүдээс тодорхой шаардлага хангасан 200 бүтээлийг “Азийн хүүхдийн уран бүтээлийн үзэсгэлэн”-д оролцуулна. Үзэсгэлэнд зөвхөн гар зураг гэлтгүй гар урлалын бүтээл оролцуулах хүсэлтэй байгаагаа Хүүхдийн урлан бүтээх төвийнхөн Япон улсад уламжлаад байна.

Азийн хүүхдийн уран бүтээлийн үзэсгэлэнгийн удирдамж

Бүтээл хүлээн авах хугацаа: 8 дугаар сарын 8-14
Оролцогчдын нас: 10-15 нас
Бүтээлийн сэдэв: “Монгол ёс заншил” /”Монгол ахуй”/ гар зураг
Үзэсгэлэн болох газар: Тояма муж
Уралдаанд ирүүлэх бүтээл: А4 хэмжээтэй гар зураг
Үзэсгэлэнд оролцох нийт бүтээлийн тоо: 200 ш
Холбогдох мэдээлэл : https://www.facebook.com/events/1607592519462807/

Хуваалцах