Азийн наадам тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо
Хятадын Ханжоу хотод ирэх 9 дүгээр сарын 10-наас 25-нд зохион байгуулагдах байсан 19 дэх удаагийн Азийн зуны наадмыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан тухай “Си-Жи-Ти-Эн” мэдээллээ.
Мэдээллийн алба

Хятадын Ханжоу хотод ирэх 9 дүгээр сарын 10-наас 25-нд зохион байгуулагдах байсан 19 дэх удаагийн Азийн зуны наадмыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан тухай “Си-Жи-Ти-Эн” мэдээллээ.
Хятадын олимпын хороо болон Ханжоугийн Азийн наадмыг зохион байгуулах хороо хоорондоо бүх асуудлыг нарийн хэлэлцсэний дүнд Ханжоу хотноо зохион байгуулахаар төлөвлөж байсан Азийн 19 дүгээр наадмыг хойшлуулах шийдвэр гаргажээ. Азийн зуны наадмыг хойшлуулах мэдэгдэлд “19 дэх удаагийн Азийн наадмын шинэ товыг зохион байгуулагчид дахин хэлэлцэж, шийдвэрийг ойрын хугацаанд зарлана” гэжээ.
“Олон улсын хэмжээнд тулгарч байгаа сорилтуудыг үл харгалзан наадмыг цаг тухайд нь хийхээр сайтар бэлтгэл базааж байсан. Гэсэн хэдий ч оролцогч бүх тал Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан үүсэх эрсдэлийг тооцон, дахин бодож үзсэний үндсэн дээр дээрх шийдвэрийг гаргалаа” гэж Ханжоугийн Азийн наадмыг зохион байгуулах хорооноос мэдэгдсэн байна.


















