Азийн шатрын аваргын цомын эздээр монгол залуус шалгарчээ
БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 18-25-ны өдрүүдэд "Азийн оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээн" болж, аваргуудаа тодруулжээ.
Мэдээллийн алба

БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 18-25-ны өдрүүдэд "Азийн оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээн" болж, аваргуудаа тодруулжээ. Тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн МУИС-ийн баг тамирчид амжилттай оролцон багийн дүнгээр 3 дугаар байр эзлэн хүрэл медаль, цомын эзэд болж, "Шилдэг баг"-аар шалгарч тусгай шагналыг хүртлээ.
Тэмцээний хувийн дүнгээр эмэгтэйчүүдээс 1 дүгээр байрыг Ni ShiQun (БНХАУ) 8.5 оноогоор тэргүүлж 2 дугаар байрт Qiu MengJie (БНХАУ) 7 оноо, 3 дугаар байрыг Nie Xin (БНХАУ) 7 оноогоор тус тус эзэлсэн байна. Манай эмэгтэй тамирчдаас Б.Ану 5 дугаар байрт 6 оноогоор, Э.Хулан 10 дугаар байрт 4,5 оноо авч амжилттай оролцлоо. Эрэгтэйчүүдээс 1 дүгээр байрыг Susanto Megaranto (Индонез) 8 оноогоор тэргүүлсэн бол 2 дугаар байрт Ma Qun (БНХАУ) 7 оноогоор, 3 дугаар байрыг Yu RuiYuan (БНХАУ) 6,5 оноогоор тус тус эзлэн алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. Манай эрэгтэй тамирчдаас Б. Галмандах 8 дугаар байрт 5,5, Б. Ариунбүүвэй 10 дугаар байрт 5,5, Р. Амгаланбаатар 13 дугаар байрт 4,5, Б. Ариунболд 14 байрт 4,5, Л.Соронзонболд 16 дугаар байрт 4,5 оноогоор тус тус шалгарсан байна.


















