Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЖилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
1/3
Соёл, спорт

Азийн шилдэг шатарчид Улаанбаатарт чуулахад 10 хоног үлдлээ

Энэхүү нэр хүндтэй тэмцээн нь Монголын шатрын спортын хөгжил, олон улсын хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулахын зэрэгцээ эх орондоо дэлхийн түвшний тэмцээнийг хүлээн авах түүхэн үйл явдал

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Азийн шилдэг шатарчид Улаанбаатарт чуулахад 10 хоног үлдлээ
Азийн шилдэг шатарчид Улаанбаатарт чуулахад 10 хоног үлдлээ. Зураг: МҮОНРТ

2026 оны тавдугаар сарын 28-наас зургаадугаар сарын 7-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдах Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Азийн шилдэг их мастер, олон улсын мастер болон тивийн 26 орны 248 хүчтэй шатарчид өрсөлдөнө.

Энэхүү нэр хүндтэй тэмцээн нь Монголын шатрын спортын хөгжил, олон улсын хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулахын зэрэгцээ эх орондоо дэлхийн түвшний тэмцээнийг хүлээн авах түүхэн үйл явдал болж байна.

Тэмцээн нийслэл Улаанбаатар хотын Баянгол зочид буудалд эхлэхэд 10 хоног үлдлээ гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.

Хуваалцах