Азийн спортын XIX дүгээр наадамд оролцох эрэгтэй шатарчид тодорчээ
GM Д.Батсүрэн, IM С.Ган-эрдэнэ, FM Г. Амартүвшин нар ирэх 09 дүгээр сарын 10-25-нд БНХАУ-ын Ханжоу хотноо зохион байгуулагдах Азийн спортын XIX дүгээр наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор болжээ.
Мэдээллийн алба

"Азийн XIX дүгээр наадмын шатрын тэмцээнд оролцох эрэгтэй тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн" өнгөрсөн сард болж 60 шатарчин оролцож, швейцар системээр 9 өрөг тоглож өрсөлдсөн.
Ийн дүн гарахад:
Д. Батсүрэн /GM 8. 0 оноо/
С. Ган-Эрдэнэ /IM 7.5 оноо/
Г. Амартүвшин /FM 7.0 оноо/
Г. Мөнхгал /GM 6. 5 оноо/
Х. Итгэлт /NM 6.5 оноо/ нар эхний таван баярыг эзэлж мөнгөн шагналаар шагнуулав. Мөн тус тэмцээний эхний 3 байр эзэлсэн GM Д.Батсүрэн, IM С.Ган-эрдэнэ, FM Г. Амартүвшин нар ирэх 09 дүгээр сарын 10-25-нд БНХАУ-ын Ханжоу хотноо зохион байгуулагдах Азийн спортын XIX дүгээр наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор болжээ.


















