Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Азийн спортын XIX наадмын шатрын тэмцээнд оролцох эмэгтэй тамирчид тодорлоо

А.Энхтуул, Б.Алтантуяа, Б.Баярмаа нарт БНХАУ-ын Ханжоу хотноо ирэх 09 дүгээр сарын 10-25-нд зохион байгуулагдах Азийн спортын XIX наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох батламж гардуулж, амжилт хүслээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Азийн спортын XIX наадмын шатрын тэмцээнд оролцох эмэгтэй тамирчид тодорлоо
Азийн спортын XIX наадмын шатрын тэмцээнд оролцох эмэгтэй тамирчид тодорлоо. Зураг: МҮОНРТ

Азийн спортын XIX наадмын шатрын тэмцээнд оролцох эмэгтэй тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн энэ сарын 19-20-нд боллоо. Тус тэмцээнд нийт 56 шатарчин оролцож швейцар системээр 9 өрөг тоглож өрсөлдсөн.

Ийн А.Энхтуул /WGM/, Б.Алтантуяа /WFM/, Б.Баярмаа /WIM/, Д.Мөнхзул /WFM/, О.Өлзийхишигжаргал /WIM/ нар тэмцээний эхний таван байрыг эзэлж мөнгөн шагналын эзэн болов.

Харин тэмцээний эхний гурван байрыг эзэлсэн А.Энхтуул, Б.Алтантуяа, Б.Баярмаа нарт БНХАУ-ын Ханжоу хотноо ирэх 09 дүгээр сарын 10-25-нд зохион байгуулагдах Азийн спортын XIX наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох батламж гардуулж, амжилт хүслээ.

Хуваалцах