Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Азийн танхимын болон тулааны спортын зургаадугаар наадам ирэх оны III сард болно

Ирэх жилийн наадамд Азийн олимпын зөвлөлийн 45 орноос гадна далайн орнуудын төлөөлөл 18, нийт 63 улс өрсөлдөх юм.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Азийн танхимын болон тулааны спортын зургаадугаар наадам ирэх оны III сард болно
Азийн танхимын болон тулааны спортын зургаадугаар наадам ирэх оны III сард болно. Зураг: МҮОНРТ

Азийн олимпын зөвлөлийн ивээл дор зохиогддог Азийн танхимын болон тулааны спортын зургаадугаар наадам ирэх 2022 оны гуравдугаар сарын 10-20-нд Таиландын Бангкок болон Чонбури хотод болно. Тус наадмын бүртгэл яг одоо явагдаж байна. Монголчууд тус наадамд усанд сэлэлт, 3х3 сагсан бөмбөг, бадминтон, бильярд, боулинг, хөгжөөн дэмжигчид, шатар, хадан хананд авиралт, бүжгийн спорт, е-спорт, футзал, хөнгөн атлетик, сэлүүрт завь, жюү-жицү, каратэ, кикбокс, кураш, муай-тай бокс, самбо, буудлага, скейтборд, таеквондо, волейбол, агаарын спорт зэрэг төрлөөр өрсөлдөх боломжтой бөгөөд бүртгэл арваннэгдүгээр сарын 1-н хүртэл үргэлжлэх юм байна.

Ирэх жилийн наадамд Азийн олимпын зөвлөлийн 45 орноос гадна далайн орнуудын төлөөлөл 18, нийт 63 улс өрсөлдөх юм.

Сонирхуулахад, Монголын тамирчид 2017 онд Туркменистаны Ашгабат хотноо болсон өмнөх наадмаас таван алт, 10 мөнгө, 15 хүрэл, нийт 30 медаль хүртэж, багийн дүнгээр 63 орноос 13 дугаар байрт бичигдсэн билээ.

Хуваалцах