Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Азийн танхимын наадамд өрсөлдөх шатарчид тодорлоо

Монголын шатрын холбооноос Үндэсний шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Азийн танхимын наадамд өрсөлдөх шатарчид тодорлоо
Азийн танхимын наадамд өрсөлдөх шатарчид тодорлоо. Зураг: МҮОНРТ

Монголын шатрын холбооноос Үндэсний шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ сарын 14-18-нд зохион байгуулсан тус тэмцээнд эрэгтэй ес, эмэгтэй арван шилдэг шатарчин өрсөлдөхөд эрэгтэйчүүдийн ангилалд С.Билгүүн, Ц.Батчулуун, эмэгтэйчүүдээс Т.Мөнхзул, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул нар ангилалдаа эхний хоёр байрыг эзэлж, Үндэсний шигшээ багт багтах болзол хангаж байна.

Мөн дээрх дөрвөн шатарчин ирэх есдүгээр сард болох Азийн танхимын спортын наадамд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй боллоо.

Хуваалцах