Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Азийн цом: Солонгосын баг хагас шигшээд үлдлээ

Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг хамгийн том тэмцээн болох Азийн цомын тэмцээнийн шөвгийн наймын тоглолт явагдаад эхэлсэн.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Азийн цом: Солонгосын баг хагас шигшээд үлдлээ
Азийн цом: Солонгосын баг хагас шигшээд үлдлээ. Зураг: МҮОНРТ

Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг хамгийн том тэмцээн болох Азийн цомын тэмцээнийн шөвгийн наймын тоглолт явагдаад эхэлсэн. Хагас шигшээд Өмнөд Солонгос-Ирак, Австрали-Арабын нэгдсэн Эмират улсын шигшээ багууд хоорондоо хүч үзэхээр оноолт таарсан билээ.

Тэгвэл хагас шигшээн эхний тоглолт болох Өмнөд Солонгос, Иракийн шигшээ багуудын тулаан явагдаж өндөрлөсөн бөгөөд анхны хоёр тэмцээнд түрүүлснээс хойш алтан медаль хүртэж чадаагүй байгаа Өмнөд Солонгосын шигшээ баг уг тэмцээний 2007 оны аварга Иракийн шигшээ багийг 2:0 харьцаатай буулган авч шигшээ тоглолтод Австрали, Арабын нэгдсэн Эмират улсын шигшээ багуудын аль хожсонтой нь хүч үзэхээр боллоо.

Хуваалцах