Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Азийн цом"-ын гуравдугаар шатыг эх орондоо хүлээн авна

Манай улсын хувьд 2019 оноос хойш ДАШТ-ий урьдчилсан шатны хүрээнд амжилттай тоглосноор ийнхүү энэ шатанд шалгарч үлдсэн юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Азийн цом"-ын гуравдугаар шатыг эх орондоо хүлээн авна
"Азийн цом"-ын гуравдугаар шатыг эх орондоо хүлээн авна. Зураг: МҮОНРТ

Монгол Улс 2023 онд БНХАУ-д зохион байгуулагдах Азийн АШТ буюу “Азийн цом”-ын тэмцээний урьдчилсан гуравдугаар шатны хэсгийн тоглолтуудыг ирэх зургаадугаар сард хүлээн авч, зохион байгуулахаар сонгогдлоо.

Манай улсын хувьд 2019 оноос хойш ДАШТ-ий урьдчилсан шатны хүрээнд амжилттай тоглосноор ийнхүү энэ шатанд шалгарч үлдсэн юм.

Энэ шатанд нийт 24 баг шалгарч үлдсэн бөгөөд 11 эрхийн төлөө өрсөлдөнө. Сугалааны үйл ажиллагаа энэ сарын 24-нд явагдана.

Хуваалцах