Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Азийн цус сэлбэлтийн холбооны 15 дугаар их хурал Улаанбаатарт болно

Азийн цус сэлбэлтийн холбоо /АЦСХ/ нь бүс нутгийн хэмжээнд цус сэлбэлтийн анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Азийн цус сэлбэлтийн холбооны 15 дугаар их хурал Улаанбаатарт болно
Азийн цус сэлбэлтийн холбооны 15 дугаар их хурал Улаанбаатарт болно. Зураг: МҮОНРТ

Азийн цус сэлбэлтийн холбоо /АЦСХ/ нь бүс нутгийн хэмжээнд цус сэлбэлтийн анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийт 19 гишүүн улс орон, 23 улсын эмч, мэргэжилтнүүдийн гишүүнчлэл бүхий Олон улсын байгууллага юм. Тус холбооноос жил бүр нэг гишүүн орныг сонгон
Их хурлаа зохион байгуулдаг.

2019 оны 15 дугаар Их хурлыг зохион байгуулах эрхийг Монгол Улсын Цус сэлбэлт судлалын үндэсний төвд олгосон. Тус төв нь 2013 оноос Олон улсын цус сэлбэлтийн нийгэмлэг, Азийн цус сэлбэлтийн холбооны гишүүн байгууллагаар ажиллаж байна. Одоогийн байдлаар Монгол Улсаас Олон улсын цус сэлбэлтийн нийгэмлэгт 54, Азийн цус сэлбэлтийн холбоонд 45 эмч, мэргэжилтэн гишүүнчлэлтэй байна.

Энэхүү нэр хүндтэй, тив дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг томоохон байгууллагын 15 дугаар их хурал 2019 оны 9 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Хурлын эхний шатны үйл ажиллагаа 9 дүгээр сарын 11-нд “Чанарын гадаад үнэлгээний хөтөлбөр” сэдэвт семинараар ЦССҮТ-д эхлэх бол хоёрдугаар үе шат нь 9 дүгээр сарын 12, 13-нд “Цус сэлбэлтийн анагаах ухааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдвийн дор “Корпорэйт конвейшн центр” төвд зохион байгуулагдах бөгөөд 19 орны 300 гаруй эмч, мэргэжилтэн, судлаачид оролцоно.

Эх сурвалж: Цус сэлбэлт судлалын үндэсний төв

Хуваалцах