Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Азийн төсвийн зарлагын удирдлагын холбооны уулзалт болно

Азийн төсвийн зарлагын удирдлагын холбооны жилийн уулзалт энэ оны 06 дугаар сарын 11-13-нд Улаанбаатарт болно. Тус хурлыг олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Азийн төсвийн зарлагын удирдлагын холбооны уулзалт болно
Азийн төсвийн зарлагын удирдлагын холбооны уулзалт болно. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

-Азийн төсвийн зарлагын удирдлагын холбооны жилийн уулзалт энэ оны 06 дугаар сарын 11-13-нд Улаанбаатарт болно. Тус хурлыг олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгалаа.

-Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн төсөл: нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

-Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан “Инженер, технологийн дээд боловсрол төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэйг гэж үзлээ.

Хуваалцах