Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Азийн ур чадварын уралдаан нээлтээ хийлээ

"Дэлхийн ур чадвар Тайвань 2025” Азийн ур чадварын уралдаан нээлтээ хийлээ. Уралдаанд Ази тивийн 28 улсын 321 залуус ур чадвараа сорин өрсөлдөх бол 1000 гаруй төлөөлөгч тус уралдааныг зорин очиж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөтөлбөр, багшийн арга зүй, үнэлгээнийхээ тогтолцоог са

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Азийн ур чадварын уралдаан нээлтээ хийлээ
Азийн ур чадварын уралдаан нээлтээ хийлээ. Зураг: МҮОНРТ

"Дэлхийн ур чадвар Тайвань 2025” Азийн ур чадварын уралдаан нээлтээ хийлээ. Уралдаанд Ази тивийн 28 улсын 321 залуус ур чадвараа сорин өрсөлдөх бол 1000 гаруй төлөөлөгч тус уралдааныг зорин очиж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөтөлбөр, багшийн арга зүй, үнэлгээнийхээ тогтолцоог сайжруулах арга замыг хамтдаа эрэлхийлэх юм.

Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй эл уралдаанд Монгол Улс график дизайн, механик инженер CAD гэсэн ур чадварын 2 төрөлд оролцохоор багаа илгээгээд байна. Энэхүү 2 төрлөөр тус бүр 11 улс оролцохоор ур чадвартай залуусаа илгээжээ.

Хуваалцах