Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Азийн залуус өөрсдийн төглийг бий болголоо

Азийн өнцөг булан бүрээс ирсэн залуус өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 мод тарилаа. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд Азидаа хамгийн томд тооцогддог бөгөөд нийт 975 га газрыг хамардаг юм.

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Азийн залуус өөрсдийн төглийг бий болголоо
Азийн залуус өөрсдийн төглийг бий болголоо. Зураг: МҮОНРТ

Азийн өнцөг булан бүрээс ирсэн залуус өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 мод тарилаа. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд Азидаа хамгийн томд тооцогддог бөгөөд нийт 975 га газрыг хамардаг юм. Азийн Залуучуудын Ассамблейг санаачлан зохион байгуулж буй МЗХ-оос залуучууд руугаа чиглэсэн хэд хэдэн дорвитой ажлуудыг санаачлан хийдэг нь “Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөл.

Энэхүү төслийг Азийн залууст таниулах үүднээс чуулганд оролцож буй залуус Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэл дугуйгаар аялсан юм. Мөн МЗХ тавдугаар сарыг “Ногоон” сар болгон зарласантай холбогдуулан Азийн залуусыг ногоон хөгжилд уриалан ийнхүү өөрсдийн төглийг бий болголоо.

Өнөөдрийн байдлаар тус цэцэрлэгт хүрээлэнд ургаж байгаа нийт мод 95 хувийн ургалттай байгаа юм байна. Мод тарих нь чухал ч арчилж ургуулах нь бүр чухал. Иймд Азийн залуусын тарьсан мод бүхэн ургаж, цэцэг бүхэн дэлгэрэхийг хүсэн ерөөе.

Хуваалцах