Б.Ачбадрах: Олимпын бамбар асах мөчийг сэтгэл догдлон хүлээж байна
Өнөөдөр “Бээжин-2022” өвлийн олимп нээлтээ хийнэ.
Мэдээллийн алба

Өнөөдөр “Бээжин-2022” өвлийн олимп нээлтээ хийнэ. Тус олимпын наадамд эх орноо төлөөлөн уралдах цанын ОУХМ Б.Ачбадрахын сэтгэгдлийг хүргэе.
ОУХМ Б.Ачбадрах: “Нийт Монголынхоо ард түмэнд сар шинийн мэнд хүргэе. Бид хоёрдугаар сарын 1-нээс олимпын зам дээр бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн. Энэ жил швейцар багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж, амжилтаа сайжруулсан.
Өмнөх олимпод 10, 15 км-т уралддаг байсан бол энэ удаад 10, 15 км болон 1500 км-ийн зайд оролцох гэж байгаагаараа маш онцлогтой. Хэдхэн цагийн дараа “Бээжин-2022” өвлийн олимпын наадам нээлтээ хийх гэж байна. Олимпын бамбар удахгүй асах мөчийг бид бүхэн сэтгэл догдлон хүлээж байна.
Сэтгэл зүрхээрээ дэмжиж байгаа нийт Монголынхоо ард түмэнд маш их баярлалаа” гэв.
Сонирхуулахад, Бээжин ХХIV өвлийн олимпын нээлт өнөөдөр Улаанбаатарын цагаар 19:30 цагт эхэлнэ.



















