Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Алтанчимэг дэлхийн чансааны 7-д эрэмбэлэгджээ

Олон улсын холимог тулааны холбооны (IMMAF) 2026 оны шинэчилсэн чансаагаар ОУХМ Б.Алтанчимэг Залуучуудын ангилалд 7 дугаар байранд эрэмбэлэгджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Алтанчимэг дэлхийн чансааны 7-д эрэмбэлэгджээ
Б.Алтанчимэг дэлхийн чансааны 7-д эрэмбэлэгджээ. Зураг: МҮОНРТ

Олон улсын холимог тулааны холбооны (IMMAF) 2026 оны шинэчилсэн чансаагаар ОУХМ Б.Алтанчимэг Залуучуудын ангилалд 7 дугаар байранд эрэмбэлэгджээ.

One Team Fighting Center-ийн тамирчны хувьд 2024 оны Залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль, 2025 оны Залуучуудын ДАШТ-ээс алтан медалийг тус тус хүртсэн билээ. Мөн 2024 оны Насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан юм.

Эмэгтэйчүүдийн чансааг Европ, Дэлхийн олон удаагийн аварга, Сонирхогчийн түвшинд 16-0-0 рекордтой Украины тамирчин Мария Клейн тэргүүлсэн бол удаах байранд Польшийн Юлия Глаз бичигдсэн байна.

Хуваалцах