Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Алтанжаргалын бие даасан хоёр дахь “Тэнгэрийн салхи” тоглолт болно

Уг тоглолт Chillout буюу байгалийн чимээ, зөөлөн хэмнэл бүхий тайван уур амьсгалыг бүрдүүлсэн, бүрэн хэмжээний амьд болох аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Алтанжаргалын бие даасан хоёр дахь “Тэнгэрийн салхи” тоглолт болно
Б.Алтанжаргалын бие даасан хоёр дахь “Тэнгэрийн салхи” тоглолт болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Алтанжаргалын бие даасан хоёр дахь “Тэнгэрийн салхи” нэртэй ардын дууны тоглолт ирэх арваннэгдүгээр сарын 12-13-нд “Корпорэйт Конвеншн Центр”-т болно.

Уг тоглолт Chillout буюу байгалийн чимээ, зөөлөн хэмнэл бүхий тайван уур амьсгалыг бүрдүүлсэн, бүрэн хэмжээний амьд болох аж.

Тоглолтонд үндэсний хөгжмийн “Жонон” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ, этник бүжгийн “Даанс лаб” хамтлаг, уртын дуучин Л.Баяржавхлан нар оролцох юм байна.

Ерөнхий ивээн тэтгэгчээр “Ай энд Жи Интернейшнл” ХХК, дэмжигч байгууллагаар “Корпорэйт Хотел энд Конвеншн центр”, “Талын эзэн” ХХК, “E” Студи, “Хөхүүр айраг” зоог, “Хуяг” брэнд, “Намнаа” клуб, “Лимитлес рекордс” ажиллаж буй.

Хуваалцах