Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Б.Алтанцэцэг: Б.Эрдэнэцогтыг Энэтхэг явах өдөр хүртэлх борлуулалтын орлогоо хандивлана

“108 суварга” компанийнхан Б.Эрдэнэцогтыг Энэтхэг улс руу эмчилгээнд явах өдөр хүртэл үргэлжлүүлэх юм. Ингээд тус компанийн борлуулалтын менежер Б.Алтанцэцэгтэй хийсэн ярилцлагаа хүргэе.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 5 минут
Б.Алтанцэцэг: Б.Эрдэнэцогтыг Энэтхэг явах өдөр хүртэлх борлуулалтын орлогоо хандивлана
Б.Алтанцэцэг: Б.Эрдэнэцогтыг Энэтхэг явах өдөр хүртэлх борлуулалтын орлогоо хандивлана. Зураг: МҮОНРТ

-“Rostoy” жимсний шүүс Испани амтыг мэдрүүлнэ-

Монголын сэтгүүлзүй, тэр дундаа телевизийн салбарт өөрийн гэсэн өнгө аяс, дуу хоолойтой, шилдэг сэтгүүлчдийн нэг Баасанжаргалын Эрдэнэцогт хүндээр өвчилж, Энэтхэг улсад элэг солиулах мэс засалд орох шаардлагатай болоод байгаа юм. Түүний эмчилгээний зардалд олон компани, аж ахуйн нэгж, хувь хүмүүс хандив өргөж байгаа. Тэдний нэг нь “108 суварга” компанийн хамт олон юм. Тус компани зэрлэг жимсний эх орон Испаниас импортлон оруулж ирдэг “Rostoy” брэндийн ундаа, жимсний шүүснийхээ борлуулалтын орлогыг Б.Эрдэнэцогтын эмчилгээний зардалд хандивлахаар шийдвэрлэснээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ. Энэхүү сайхан сэтгэлийн хандивын үйл ажиллагаагаа “108 суварга” компанийнхан Б.Эрдэнэцогтыг Энэтхэг улс руу эмчилгээнд явах өдөр хүртэл үргэлжлүүлэх юм. Ингээд тус компанийн борлуулалтын менежер Б.Алтанцэцэгтэй хийсэн ярилцлагаа хүргэе.

-Танай компани Испанийн алдарт “Garcia Carrion” компанийн бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирээд байгаа юм байна. Ямар нэр төрлийн бүтээгдэхүүнүүд импортолж байгаа вэ?

-Манай компани Испани улсаас “Rostoy” брэндийн жимсний цэвэр шүүсийг Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр оруулж ирж хэрэглэгчдийн хүртээл болгоод нэг жил болж байна. Бид нэг литр болон 200 граммын савлагаатай, есөн төрлийн жимсний шүүс оруулж ирж байгаа.

-Жимсний шүүснүүд үнийн хувьд ямар байгаа вэ?

-Хүнсний дэлгүүр болон супермаркетуудад энэ ундааны нэг литрийн савлагаатайг нь 3600 төгрөгөөр, 200 граммын савлагаатайг нь 1200 төгрөгөөр худалдаалж байгаа. Харин манай компани дээрээс ирж авах юм бол харьцангүй хямд. 300-700 төгрөгөөр хямдаар авах боломжтой. Мөн 50 мянган төгрөгөөс дээш худалдан авалт хийвэл бид өөрсдийн унаагаар хүргэж өгнө. Алим, хан боргоцой, тоор, усан үзэм, улаан лооль, жүрж, лийр-ханборгоцойн холимог, олон жимст гэсэн есөн төрлийн жимсний шүүснээс та өөрийн хүссэн савлагаатайг нь худалдан авах боломжтой. “Rostoy” жимсний шүүсний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай “108 суварга” компанийн 99252023, 7011-8108 утсанд хандаж болно.

-“Rostoy” шүүсний давуу талууд юу вэ. Монголд импортоор орж ирж байгаа бусад ижил төрлийн ундаа, шүүснээс юугаараа ялгарах бол оо?

-“Rostoy” нь уламжлалт, орчин үеийн амтуудыг гайхамшигтайгаар хослуулсан бүтээгдэхүүн гэдгээрээ алдартай. “Rostoy” жимсний шүүс шилэн савлагаатай тул шүүсний өнгө, жимсний тунамал хэрэглэгчдэд ил харагддаг. Савлагаа нь дизайны хувьд Европын орнуудын шийдэлтэй. Чанарын өндөр түвшинд савлагддаг. Бүх төрлийн шүүсээ жимсний өндөр агууламжтай хийдэг. Бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг уртасгах зорилгоор ямар нэгэн химийн бодис, нэмэлт бүтээгдэхүүн холиогүй. Хүнд хэрэгцээтэй бүхий л амин дэмийг агуулсан гээд давуу тал олон бий. Чихэрлэг багатай, зөөлөн амттай гэдгээрээ хэрэглэгчдэд таашаагдсан бүтээгдэхүүн. Тиймээс эрүүл хүнсийг эрхэмлэдэг хүн бүр “Rostoy” жимсний шүүсийг хэрэглэдэг. Жишээ нь, усан үзмийн шүүс шөрмөс татахад, мөн ядаргаанд сайн. Цэвэр байгалийн жимсээр хийсэн тул ямар ч төрлийн шүүс нь хүний биед сайн. Хийжүүлсэн ундаа шиг сөрөг нөлөө байхгүй. Улаан лоолийн шүүс л гэхэд ямар нэгэн химийн бодисгүй, шингэлэгч бодисгүй. Цус багадалт, даралтад сайн. Түүнчлэн “Rostoy” шүүс нь А В С Д амин дэмүүдийг агуулсан учир ходоод гэдэсний үйл ажиллагаа болон биеийн дархлааг сайжруулна. Бүх насныхан хэрэглэх боломжтой.

-“Rostoy” жимсний шүүсийг үйлдвэрлэгч “Garcia Carrion” компанийн талаар мэдээлэл хүргээч.

-Жимсний тариалан, байгалийн цэвэр бүтээгдэхүүнээрээ алдартай Испанийн “Garcia Carrion” компани 1958 оноос өнөөг хүртэл 55 жилийн турш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа юм. Мэдээж “Garcia Carrion” компанийн нэрийн хуудас нь “Rostoy” жимсний шүүс. 2009 онд Испанийн хүнсний салбарын нэр хүндтэй “Менежмент энд брокерэйж” компаниас “Шинэ эрин” хэмээх нэр хүндтэй шагналыг “Rostoy” жимсний шүүсэнд олгож байжээ. Испани бол жимсний орон гэдгээрээ алдартай гэж дээр хэлсэн. “Garcia Carrion” компани бүх төрлийн жимсээ өөрсдөө тарьж ургуулдаг. Ингээд өөрсдийн ургуулсан жимсээ боловсруулж шахан байгалийн цэвэр шүүс гаргадаг. Шүүснүүд нь дандаа шилэн савлагаатай байдаг байдгаараа онцлог. Тетрапак савлагааны дотор талд тугалган доторлогоо байдаг. Тэр нь шингэн зүйлтэй урвалд ордог тул биед сөрөг нөлөөтэй байдаг юм байна. Шил бол тийм биш. Тиймээс шилэн саван дахь жимсний шүүс цэврээрээ байдаг тул гурван жил хадгалах боломжтой байдаг.

-Таны компани энэхүү алдарт брэндийн жимсний шүүснийхээ борлуулалтын орлогыг сэтгүүлч Б.Эрдэнэцогтын эмчилгээний зардалд хандивлаж байгаа. Энэ санаа хэрхэн төрөв. Б.Эрдэнэцогтын талаархи мэдээллийг ямар сувгаар анх авсан бэ?

-Сэтгүүлч, яруу найрагч Б.Эрдэнэцогтын эмчилгээний зардалд зориулсан хандивын аян өрнөж байгааг зурагтаар анх харсан. “Эрдэнэцогт мэдээлнэ” нэртэй хандивын тоглолт болох гэж байгааг ч зурагтын мэдээгээр үзсэн. Тэгээд л тусалъя гэж шийдсэн. Нэг зүйл хэлэхэд манай компанид Б.Эрдэнэцогт сэтгүүлчтэй холбоотой хүн, ах дүү, танил тал нь нэг ч байхгүй. Б.Эрдэнэцогт бол телевизийн урдаа барьдаг шилдэг сэтгүүлчдийн нэг. Түүнийг олон нийт маш сайн таньдаг юм билээ. Манай “108 суварга” компанийн хувьд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж энэ сайхан авьяаслаг уран бүтээлч залууг хөл дээрээ босоход тусалъя гэж шийдсэн.

-Хандивын арга хэмжээгээ нэлээд олон хоногоор үргэлжлүүлэхээр шийдсэн байх аа?

-Тийм. Б.Эрдэнэцогт сэтгүүлчийг эмчилгээнд явах хүртэл нь “Rostoy” жимсний шүүсийг борлуулсан орлогоо өгнө. Б.Эрдэнэцогт маань энэ сарын 25-нд Энэтхэг явна гэсэн. Тэгэхээр бид 24-ний өглөө хүртэлх борлуулалтын орлогоо хандивлана. Манай бүтээгдэхүүнийг иргэд болон аж ахуйн нэгж, компаниуд их захиалж авч байна. Цаашид ч гэсэн авах байх. Монголын топ 100 аж ахуйн нэгж, компаниуд ч гэдэг юм уу, томоохон компаниуд ажилчдынхаа ундаа, шүүсний 1-2 сарын хэрэглээг манайхаас худалдаад авчихвал энэ сайхан уран бүтээлч, сэтгүүлч залуугийн элэг шилжүүлэх эмчилгээний зардалд том хандив оруулах болно гэдгийг хэлмээр байна.

Түлхүүр үг:Б.Эрдэнэцогтын хандивын бүх оддын тоглолт108 суврага компани хандив өгөв
Хуваалцах