Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Амарсайхан зохиолыг нь бичиж, гол дүрд нь тоглосон цуврал энэ сарын 10-наас үзэгчдэд хүрнэ

“Хохирогч” олон ангит киног хийц болон продакшны үнэ цэний хувьд гадаадын цувралуудын түвшинд ахиулахыг зорьж ажиллажээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Амарсайхан зохиолыг нь бичиж, гол дүрд нь тоглосон цуврал энэ сарын 10-наас үзэгчдэд хүрнэ
Б.Амарсайхан зохиолыг нь бичиж, гол дүрд нь тоглосон цуврал энэ сарын 10-наас үзэгчдэд хүрнэ. Зураг: МҮОНРТ

“17” продакшн “Voo”-тэй хамтран “Хохирогч” олон ангит кино бүтээжээ. Нууцлаг, ээдрээт, сэтгэлзүйн драм төрлийн уг киноны зохиолыг соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Амарсайхан бичиж, Б.Баярсайхан найруулсан байна.

Киноны гол дүрүүдэд жүжигчин Б.Амарсайхан, Э.Чинзориг, Н.Цэнд-Аюуш, Ариана нар тогложээ. 10 ангит тус бүтээлийг энэ сарын 10-наас үзэгчдийн хүртээл болгох юм.

Сонирхуулахад, “17” продакшныхан “Хохирогч” олон ангит киног хийц болон продакшны үнэ цэний хувьд гадаадын цувралуудын түвшинд ахиулахыг зорьж ажиллажээ. Тодруулбал, зураг авалт, гэрэлтүүлэг, эвлүүлэг, өнгө, дүрүүдийн төрх, жүжигчдийн тоглолт гэхчлэн олон онцлог, шинэлэг байдлыг үзэгчдэд харуулахыг зорьсон байна.

Хуваалцах