Б.Амарзаяа МҮОХ-ны Алтан медалиар шагнууллаа
Ази, далайн орнуудын Токио-2020 олимпын эрхийн тэмцээнээс хүрэл медаль хүртсэн спортын мастер Б.Амарзаяад МҮОХ-ны Алтан медаль гардуулж амжилт хүслээ.
Мэдээллийн алба

МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар өчигдөр Монголын туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгч А.Ганхуяг болон Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөл, тамирчдыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр энэ үеэр МТСХ-ны нийт хамт олонд Парис-2024 олимпын наадмын эрх авахыг хүсэн ерөөж, хамтран ажиллаж, дэмжиж ажиллахаа мэдэгдэв. Мөн Ази, далайн орнуудын Токио-2020 олимпын эрхийн тэмцээнээс хүрэл медаль хүртсэн спортын мастер Б.Амарзаяад МҮОХ-ны Алтан медаль гардуулж амжилт хүслээ.
Мөн МТСХ-ны ерөнхийлөгч А.Ганхуяг МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатарт холбооныхоо 10 жилийн ойн медаль, тэмдгийг дурсгаж, талархал илэрхийлсэн байна.


















