Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Амарзаяа олимпын эрх олгох тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Монгол Улсын хоёр удаагийн аварга, спортын мастер Б.Амарзаяа Ази, Номхон далайн орнуудын олимпын эрх олгох туялзуур сэлэмний аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Амарзаяа олимпын эрх олгох тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Б.Амарзаяа олимпын эрх олгох тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Ази, Номхон далайн орнуудын туялзуур сэлэмний тамирчдын дунд зохиогдсон “Токио-2020” олимпын наадамд оролцох эрхийн төлөөх тэмцээн энэ сарын 25-26-нд Узбекистан улсын Ташкент хотноо боллоо. Тус тэмцээнд Монгол Улсаас спортын мастер Б.Амарзаяа өрсөлдсөн.

Тодруулбал, тэрбээр хасагдах шатанд Филиппин улсын тамирчныг 15:3-ийн харьцаатай ялснаар шигшээ наймд шалгарч, Вьетнам улсын тамирчныг 15:14-ийн харьцаатай ялж шигшээ дөрөвт шалгарч медалийн болзол хангасан юм.

Ийн Монгол Улсын хоёр удаагийн аварга, спортын мастер Б.Амарзаяа Ази, Номхон далайн орнуудын олимпын эрх олгох туялзуур сэлэмний аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.

Хуваалцах