Б.Баасанжаргал хүрэл, М.Түмэнбаяр мөнгөн медаль хүртжээ
Монголоос дэлхийн оюутны спортын зуны “Универсиад наадмын жүдогийн эмэгтэйчүүдийн төрөлд 63 кг-ын жинд зодоглосон Б.Баасанжаргал хүрэл, таеквондогийн төрөлд өрсөлдсөн М.Түмэнбаяр мөнгөн медаль хүртсэн билээ
Мэдээллийн алба

Дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” наадам Италийн Наполи хотод болж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар тус наадамд багийн нэгдсэн дүнгээр 22 алт, 16 мөнгө, 17 хүрэл медаль хүртсэн Японы тамирчид тэргүүлж байгаа бол 21 алт, 16 мөнгө, 13 хүрэл медальт авсан АНУ, 20 алт, 11 мөнгө, дөрвөн хүрэл медальтайгаар БНХАУ удаалж байна. Харин Монголын баг тамирчид нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилттайгаар 37 дугаар байрт эрэмбэлэгдэж байгаа аж.
Тодруулбал, Монголоос дэлхийн оюутны спортын зуны “Универсиад наадмын жүдогийн эмэгтэйчүүдийн төрөлд 63 кг-ын жинд зодоглосон Б.Баасанжаргал хүрэл, таеквондогийн төрөлд өрсөлдсөн М.Түмэнбаяр мөнгөн медаль хүртсэн билээ.


















