Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Б.Баатархүү: Х.Баттулга гишүүнтэй ямар ч холбоогүй ажиллагаа /Бичлэг/

Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор бид холбогдох байгууллагуудаас тодруулга авч шуурхай нийтлэн хүргэж байгаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Баатархүү: Х.Баттулга гишүүнтэй ямар ч холбоогүй ажиллагаа /Бичлэг/
Б.Баатархүү: Х.Баттулга гишүүнтэй ямар ч холбоогүй ажиллагаа /Бичлэг/. Зураг: МҮОНРТ

Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор бид холбогдох байгууллагуудаас тодруулга авч шуурхай нийтлэн хүргэж байгаа. Энэ удаад ЦЕГ-аас болж буй үйл явдалтай холбоотойгоор хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгийн хэлснээр "Шинэ төмөр зам" төсөл болон "Сайншандын аж үйлдвэрийн парк"-тай холбоотой хэрэгт холбогдуулан “Түмэн хишигтэн”, “Баялгийн хувь” компанийн санхүүгийн бичиг баримтад шалгалт хийж байгаа аж. Түүнчлэн үзлэгийн үйл ажиллагааг прокурорын зөвшөөрөлтэй, хөндлөнгийн гэрчтэйгээр хийж байгаа гэсэн юм. Мөн нэгжлэгийн үйл ажиллагааг саадгүй явуулах үүднээс цагдаагийн байгууллагын хамгаалалт авсан. Түүнээс биш УИХ-ын гишүүний өрөөг шалгасан, гишүүний бүрэн эрхэд халдсан ямар ч тохиолдол гараагүй гэлээ.

Хуваалцах