Б.Баатархүү: Өсвөр насны хүүхдүүдийг уруу татдаг нууц групп, хуудаснуудыг л хаах санал гаргасан
“PUBG”, “DOTA-2”, “CSGO” тоглоомыг Монгол Улсаас хандах сүлжээнээс хаалгах хүсэлт тавьсан гэх асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө.
Мэдээллийн алба

Цагдаагийн ерөнхий газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “PUBG”, “DOTA-2”, “CSGO” тоглоомыг Монгол Улсаас хандах сүлжээнээс хаалгах хүсэлт тавьсан гэх асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө.
Тэрбээр "Цахим орчинд “PUBG”, “DOTA-2”, “CSGO” тоглоомыг Монгол Улсаас хандах сүлжээнээс хаалгах хүсэлтийг ЦЕГ-аас гаргасан гэх мэдээлэл явсан байна. Үүнд албан ёсны няцаалт өгье. Тийм зүйл байхгүй. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн хаалгах хүсэлт гаргаагүй.
Харин цахим орчинд бага насны хүүхдийг садар самуун, аллага хүчирхийлэлд уруу татдаг болон өсвөр насны хүүхдүүд байдаг нууц групп, хуудаснуудыг хаах саналыг цагдаагийн байгууллага явуулж байгаа” гэсэн юм.


















