Б.Бат-Эрдэнэ хэвлэлийн хурал хийлээ
Өнөөдөр 12 цагт тусгаар тогтнолын ордонд МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ хэвлэлийн бага хурал хийлээ.
Мэдээллийн алба

Өнөөдөр 12 цагт Tусгаар тогтнолын ордонд МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрээр нийт 201 сум, есөн аймаг, хоёр дүүрэгт ялалт байгуулж 518209 санал авсан бөгөөд сонгуулийн хүчтэй өрсөлдөгч байв. Ман-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ нийт санал өгсөн иргэддээ хандан их итгэл хүлээлгэж, дэмжсэнд гүн талархлаа илэрхийлэхийн сацуу Ардчилсан намаас нэр дэвшиж ялалт байгуулсан Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид баяр хүргэсэн юм. Б.Бат-Эрдэнэ улс төрийн ажил хэргээ цаашид эрч хүчтэйгээр явуулж, өөрийн хэрэгжүүлэхийг зорьсон хөтөлбөрөө үргэлжлүүлэн, ерөнхийлөгчөө дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Хэдий ялагдсан ч түүнд итгэж саналаа өгсөн ард иргэдийн саналын хувь өндөр байгаад Б.Бат-Эрдэнэ талархалтай байна. Энэ сонгууль түүнд урам зориг ихээр өгснийг тэрээр хэлж байлаа. Ман-ын дарга Ө.Энхтүвшин мэдэгдэлдээ сонгуулийн саналын хувь өссөн байгаа нь Монгол ардын намд итгэх ард түмний итгэл өссөнийг илтгэж байна гэсэн юм.


















