Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Б.Бат-Эрдэнэ: Хүч түрэн асуудлыг шийдэж байгаа УИХ тарах нь зүйтэй

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж буй. Үүнтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Бат-Эрдэнэ: Хүч түрэн асуудлыг шийдэж байгаа УИХ тарах нь зүйтэй
Б.Бат-Эрдэнэ: Хүч түрэн асуудлыг шийдэж байгаа УИХ тарах нь зүйтэй. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж буй.
Үүнтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Тэрээр Ашигт малтмалын тухай хуулийн ажлын хэсгээс өөрийг нь хассан байгааг хэлсэн. Түүнчлэн уг хуулийн төслийг наадам, ДАШТ, чуулган завсарлах зэрэг нийгмийн анхаарал сарнисан энэ үед хэлэлцэж байгаад харамсаж байна гэв.

Уг хуулийн төсөлд Төрийн эзэмших хувьцааг үгүй хийх, урт нэртэй хуулийг цуцлах гол утга санааг алдагдуулахыг санаархаж байгаа олон ноцтой заалтууд орсон байгаад анхаарал хандуулах хэрэгтэй гэж Б.Бат-Эрдэнэ гишүүн үзэж байгаа ажээ.


Мөн тэрээр "Алтан хувьцаа" гэгч Англи улсад анх архины үйлдвэрт хэрэглэж байсан ноцтой заалтыг ашигт малтмалын тухай хуульд оруулж байна гээд ингэж хэт хүч түрэн Ашигт малтмалын тухай хуулийг батлаж байгаа одоогийн УИХ тарах нь зүйтэй гэж мэдэгдлээ.


Өнөөдөр хийсэн мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн дагуу лиценз эзэмшдэг УИХ-ын гишүүдийг санал хураалтад оролцохгүй байхыг уриаллаа.

Хуваалцах