Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Бат-Эрдэнэ Сэм Авгын коллежийн хошой аварга боллоо

Түүний хувьд өнгөрсөн жил тус тэмцээнд түрүүлж байсан бөгөөд ийнхүү хошой аварга болж байна. Б.Бат-Эрдэнэ 1994 онд Өвөрхангай аймагт төрсөн.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Бат-Эрдэнэ Сэм Авгын коллежийн хошой аварга боллоо
Б.Бат-Эрдэнэ Сэм Авгын коллежийн хошой аварга боллоо. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхөөр дэлхийд толгой цохидог гүрэн АНУ-ын их, дээд сургууль, коллежийн “NAIA” дивизионд Небраска мужийн Грит хотын “Доан” коллежийн гуравдугаар дамжааны оюутан Болдмаагийн Бат-Эрдэнэ 63.96 кг-ын жинд таван барилдаан хийж аваргаллаа.

Түүний хувьд өнгөрсөн жил тус тэмцээнд түрүүлж байсан бөгөөд ийнхүү хошой аварга болж байна. Б.Бат-Эрдэнэ 1994 онд Өвөрхангай аймагт төрсөн.

“Арслан” клубт ОУХМ Ц.Гантөгс, спортын мастер И.Моломжамц нарын удирдлага дор чөлөөт бөхөөр анх хичээллэж залуучуудын УАШТ-ээс алт, мөнгө, хүрэл, өсвөр үеийн УАШТ-ээс хошой хүрэл медаль хүртэж байв.

Хуваалцах