Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Б.Бат-Өлзийд оногдуулсан 25 жилийн хорих ялыг хэвээр үлдээв

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Бат-Өлзийд холбогдох хэргийг 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан 25 жилийн хорих ялыг хэвээр үлдээжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Бат-Өлзийд оногдуулсан 25 жилийн хорих ялыг хэвээр үлдээв
Б.Бат-Өлзийд оногдуулсан 25 жилийн хорих ялыг хэвээр үлдээв. Зураг: МҮОНРТ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Бат-Өлзийд холбогдох хэргийг 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан 25 жилийн хорих ялыг хэвээр үлдээжээ.
Б.Бат-Өлзий нь 2014 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 1-нд шилжих шөнө Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт урьд нь хамтран амьдарч байсан Г-г санаатай хороож, цогцсыг нь уурхайн цооногт хийж нуусныг илрүүлжээ.
Б.Бат-Өлзий өмнө нь хохирогчийг зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулсан, насанд хүрээгүй байхад нь хурьцал үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан аж.

Хуваалцах