Б.Баттөр болон НҮБ-ын Хүүхдийн сангийн хандиваар “Өнөр бүл” төвд байгуулсан жюүжицүгийн клуб нээлтээ хийлээ
НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF) Б.Баттөрийн хандивласан мөнгөнөөс гадна 50 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, нийт 100 сая төгрөгөөр “Өнөр бүл” хүүхэд асрах төвд хүүхдүүдийг бие хамгаалах урлагаар хичээллэхэд нь зориулж, бүрэн тохижуулсан бэлтгэлийн заалтай жюүжицүгийн клуб байгуулж өгөхөөр болсон талаар би
Мэдээллийн алба

Холимог тулааны тамирчин, “Монгол нинжа дайчид” шоуны шилдэг оролцогч Б.Баттөр буюу Ангууч “Ододтой бүжиглэе” шоуны ялагчийн шагнал 50 сая төгрөгийг НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-д хандивласан. НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF) Б.Баттөрийн хандивласан мөнгөнөөс гадна 50 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, нийт 100 сая төгрөгөөр “Өнөр бүл” хүүхэд асрах төвд хүүхдүүдийг бие хамгаалах урлагаар хичээллэхэд нь зориулж, бүрэн тохижуулсан бэлтгэлийн заалтай жюүжицүгийн клуб байгуулж өгөхөөр болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Өнөөдөр дээрх Жюү жицүгийн бие хамгаалах урлагийн дэвжээ, клубын нээлт болж, "Өнөр бүл” хүүхдийн төвд хүлээлгэн өглөө.
Нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд А.Ариунзаяа, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Алекс Хaйкенс, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж, “Ододтой бүжиглэе” шоуны ялагч, холимог тулааны спортын тамирчин Б.Баттөр, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Монголын жюү Жицүгийн холбооны ерөнхийлөгч С.Мөнхсүх тэргүүтэй хүн оролцов.
Ташрамд дуулгахад, тус дэвжээ, клуб “Токио-2020” олимпын нээлтийн өдөртэй давхцаж байгаагаараа онцлог бөгөөд энэ үеэр “Ододтой бүжиглэе” шоуны ялагч, холимог тулааны спортын тамирчин Б.Баттөр “Ирээдүйд олимпын медаль авах олон арван тамирчин энэ дэвжээнээс төрөн гараасай” хэмээн ерөөсөн юм.




















