Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Баттүшиг Италийн ҮОХ-ны ерөнхийлөгчтэй уулзав

Италийн ҮОХ-ны байранд болсон уг уулзалтын үеэр 2026 онд Милан болон Кортина-д’Ампеццо хотод болох өвлийн олимпын талаар ярилцав.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Баттүшиг Италийн ҮОХ-ны ерөнхийлөгчтэй уулзав
Б.Баттүшиг Италийн ҮОХ-ны ерөнхийлөгчтэй уулзав. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг Италийн ҮОХ-ны ерөнхийлөгч Жиованни Малаготай Ром хотноо уулзлаа.

Италийн ҮОХ-ны байранд болсон уг уулзалтын үеэр 2026 онд Милан болон Кортина-д’Ампеццо хотод болох өвлийн олимпын талаар ярилцав.

Мөн тус олимпоос өмнө Монголын өвлийн спортын төрлүүдийг дэмжих чиглэлээр хамтарч ажиллахаар санал солилцов.

Жиованни Малаго нь Италийн нэртэй бизнесмэн, спортын зүтгэлтэн бөгөөд 2013 онд улсынхаа ҮОХ-ны ерөнхийлөгч, 2019 онд ОУОХ-ны гишүүн болсон юм.

Хуваалцах