Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө

УИХ-ын өнөөдрийн (2020.04.17) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, нууц санал хураалтыг явуулсан. Үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаан 15 цаг 01 минутад эхэлж, санал хураалтын дүнг УИХ-ын гишүүн, нууц санал хураалтын тооллогын комиссын дарга Б.Бат-Эр

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө
Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө. Зураг: МҮОНРТ

УИХ-ын өнөөдрийн (2020.04.17) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, нууц санал хураалтыг явуулсан. Үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаан 15 цаг 01 минутад эхэлж, санал хураалтын дүнг УИХ-ын гишүүн, нууц санал хураалтын тооллогын комиссын дарга Б.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Чуулганы нэгдсэн хуралдааны нууц санал хураалтад оролцсон 47 гишүүний 27 нь буюу 57.4 хувь нь УИХ-ын гишүүн Б.Батзоригийг чөлөөлөх нь зүйтэй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг дэмжсэн байна. Иймд “УИХ-ын гишүүнийг чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулав.

Санал хураалтад оролцсон 52 гишүүний 27 нь буюу 51.9 хувь нь дэмжиснээр дээрх тогтоол батлагдав. УИХ-ын дарга Г.Занданшатар тогтоолыг эцсийн найруулгыг уншиж танилцууллаа.

Хуваалцах