Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Болд, Э.Чулуунчимэг нар ирэх сард тоглолтоо хийнэ

Амьдрал, уран бүтээлээ холбоод нэлээн хугацааг үдэж буй дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар өчигдөр Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасан.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Болд, Э.Чулуунчимэг нар ирэх сард тоглолтоо хийнэ
Б.Болд, Э.Чулуунчимэг нар ирэх сард тоглолтоо хийнэ. Зураг: МҮОНРТ

Амьдрал, уран бүтээлээ холбоод нэлээн хугацааг үдэж буй дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар өчигдөр Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасан.

Тэднийг “Илбэе” нэртэй цомгоо дөнгөж өлгийдөөд байхад нь Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан “Та хоёр энэ цомгийнхоо нээлтийг “Нарантуул” захын төв хаалганы өмнө хий. Ойрд ингэж нээлт хийсэн дуучин байхгүй. Тэгээд ч олон хүн цугларсан газар хийх хэрэгтэй” гэж зөвлөсний дагуу дуучид шинэ цомгоо "Нарантуул" захад нээсэн байдаг. Хос дуучин ирэх сарын эхээр бие даасан гурав дахь тоглолтоо "Монгол бөхийн өргөө"-нд хийх гэж байна.

Хуваалцах