Б.Болдбаатар нийт 1250 км зам туулна
нийт 1250 км зам туулж долдугаар сарын 10-нд бариандаа буюу Улаанбаатар хотод ирэхээр төлөвлөжээ
Мэдээллийн алба

Орон даяар өрнөж байгаа “Дасгал хөдөлгөөн хийцгээе” сарын аяны гүйлтийн үйл ажиллагааг дэмжин хөнгөн атлетикийн ахмад тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Болдбаатар “Говь-Алтай-Завхан-Архангай-Улаанбаатар” чиглэлийн 1250 км замыг туулахаар энэ сарын 15-нд Жанчив баатрын талбайгаас замдаа гарчээ. Тэрбээр энэ сарын 20-ны байдлаар Завхан аймгийн Загастайн даваагаар давж, нийт 360 км зам гүйж Завхан аймгийн Тэлмэн сумыг өнгөрчээ.
Сонирхуулахад, ОУХМ Б.Болдбаатар өнгөрсөн жил Говь-Алтай аймгаас Улаанбаатар хүртэлх 1040 км замыг 34 хоногт амжилттай туулж байсан. Энэ удаад нийт 1250 км зам туулж долдугаар сарын 10-нд бариандаа буюу Улаанбаатар хотод ирэхээр төлөвлөжээ.



















