Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

Б.Болор гишүүнийг Төсвийн байнгын хорооны даргад дэвшүүлэв

Тэрээр өнөөдөр энэ Засгийн газарт хамтарч ажиллах боломжгүй хэмээн чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тул ийнхүү түүний оронд байнгын хороог даргалах хүнийг томилох асуудлыг хэлэлцсэн юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Болор гишүүнийг Төсвийн байнгын хорооны даргад дэвшүүлэв
Б.Болор гишүүнийг Төсвийн байнгын хорооны даргад дэвшүүлэв. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Төсвийн байнгын хороо хуралдаж, байнгын хорооны даргын асуудлыг хэлэлцэв. Өмнө нь Төсвийн байнгын хороог УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн даргалдаг байсан. Тэрээр өнөөдөр энэ Засгийн газарт хамтарч ажиллах боломжгүй хэмээн чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тул ийнхүү түүний оронд байнгын хороог даргалах хүнийг томилох асуудлыг хэлэлцсэн юм.

Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Ц.Даваасүрэнг чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг дэмжсэн. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Төсвийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Болорыг нэр дэвшүүлж буйг УИХ-ын гишүүн Н.Батбаяр танилцуулсан юм.

Ингээд санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүд тус Байнгын хорооны даргаар Б.Болорыг сонгохыг санал нэгтэй дэмжлээ.

Хуваалцах